
Даралтын мэдрэмж: Жинхэнэ акустик төгөлдөр хуур шиг хүнд, даралттай мэдрэмж төрүүлэх хурууны хүчний эсэргүүцэлтэй (Heavy Hammer Action) олон улсын стандартын 88 даралттай. Хурууны хүчний мэдрэмжийг дотроо 16 түвшнээр тохируулах боломжтой. Дуугаралт: Францын алдартай Dream Series 5 өндөр зэрэглэлийн дууны эх үүсвэрийн чип ашигласан тул концертын их төгөлдөр хуурын (Grand Piano) дуугаралтыг цэвэр, тод гаргадаг. Полифони (Нэгэн зэрэг дуурах нот): Хамгийн дээд тал нь 256 нот зэрэг дуугарах чадвартай (хурдан бөгөөд олон нот зэрэг дарагдах хүнд ая тоглоход нот тасалдахгүй). Спикер: 2 талдаа тус бүр 25W чадалтай, HIFI өндөр давтамжийн 3D стерео спикертэй.Хөлний дөрөө (Pedal): Акустик пианоныхтой ижил үүрэгтэй зөөлрүүлэгч, цуурайтуулагч бүхий 3-н хөлтэй металл педальтай. Холболтууд: Чимээгүй бэлтгэл хийхэд зориулсан чихэвчний оролт, компьютер болон гар утастай холбож хөгжим бичих эсвэл сургалтын аппликейшн ашиглах зориулалттай USB болон MIDI холболтуудтай.